Carepay-тэй хамтран ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд илүү хялбар бөгөөд хүртээмжтэй хүргэхээр Carepay Virtual Membership card буюу виртуал гишүүнчлэлийн картыг та бүхэнд санал болгож байна.
Бид өөрийн эрүүл мэнд, өрхийн эдийн засагтаа анхаардаг үйлчлүүлэгч танд эхний ээлжинд манай компанитай хамтран ажилладаг 20 гаруй мерчант (кэйрпэй үйлчилгээг ашиглан худалдан авалт хийх боломжтой байгууллагууд) байгууллагын /Цаашдаа илүү олон болох боломжтой/ бүтээгдэхүүн, үйлчилгээг 5-50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах алтан боломжийг олгох Carepay membership card буюу виртуал хөнгөлөлттэй гишүүнчлэлийн картыг худалдан авахыг санал болгож байна.
Та картаа худалдан авснаар Индранил шүдний эмнэлэг, Бриллиант Хавдар судлалын Нэгдсэн Эмнэлэг, Медтраума дүрс оношилгооны эмнэлэг, Солонго нүдний лазик хагалгааны эмнэлэг, Мандарваа мэдрэлийн эмнэлэг, Эмчтэй эмийн сан, МАНА брэнд нэмэлт бүтээгдэхүүн, Бомбордук хүүхдийн уламжлалт эмнэлэг, Төгс ялгуун гоо сайхны мэс заслын эмнэлэг, Мирай нүдний эмчтэй нүдний шилний оптик гэх мэт +20 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх, сургалт авах боломжтой.